Хэнтий аймгийн Баянхутаг сумын ИТХ-ын цахим хуудас

Хэнтий аймгийн Баянхутаг сумын ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Шагайн харваан тэмцээн боллоо

2015-02-26

Шинийн 4 нд Сумын соёлын төвд сар шинийн баярт зориулсан Шагайн харвааны тэмцээн  боллоо. Тэмцээнд Монгол Улсын үлэмж дархан мэргэн - 1, Монгол Улсын гарамгай мэргэн - 2,Монгол Улсын мэргэн - 5, Монгол Улсын дэд мэргэн - 11, Аймгийн гоц мэргэн - 42 нийт 15 багийн 95 харваачид цэц мэргэнээ сорилоо. үүнээс : 1-р байранд Хэнтий аймгийн Нисэх  буудлын  Хосбаяр ахлагчтай " Мөнгөн жигүүр " баг , 2-р байранд Хэнтий аймгийн Баянхутаг сумын Бадарч ахлагчтай " Баян" баг , 3-р байранд Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хаянхярваа ахлагчтай " Цэнэ трейд " баг  тус тус эзэллээ . Тус сумын ИТХ-аас "Шилдэг залуу"  харваачийг шалгаруулан шагналаа. "Шилдэг залуу"харваачаар Баянхутаг сумын ЕБС-ийн  5 ангийн сурагч Г.Чимэддорж  шалгарлаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%